Товч танилцуулга

Дархан  Монгол-Турк сургууль

Дархан Монгол-Турк сургууль

 

Дархан  Монгол-Турк сургууль нь 1994 онд байгуулагдсан бөгөөд тэр цагаас эхлэн боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үйл ажиллагаагаараа байнга тэргүүлсээр ирсэн билээ.
Монгол-Туркийн хамтарсан сургууль нь:

  • 2002 онд БСШУЯ-ны улсын хяналтын албаны Хангалттай сайн үнэлгээтэй гэрчилгээ
  • 2004 онд аймгийн Засаг даргын Боловсролыг дээдлэгч өргөмжлөл
  • 2004 онд аймгийн БСГ-ын Шилдэг оюуны хөрөнгө оруулагч өргөмжлөл
  • 2005 онд Монгол улсын шилдэг менежменттэй ТОП сургуулийн өргөмжлөл
  • 2007 онд БҮТ-ийн “Шилдэг үнэлгээтэй сургууль” өргөмжлөл
  • 2007 онд Монгол улсын ерөнхийлөгчийн “Үндэсний бүтээмжийн 2006 оны шагнал алтан цом” дурсгалын бичиг
  • 2009 онд аймгийн БСГ-аас Улсын тэргүүний сургуулийн түвшинд шалгарсан батламж
  • 2011 онд аймгийн шилдэг “Ойжуулагч байгууллага “
  • 2011 онд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ойн газрын улсын уралдааны II байрын хүндэт өргөмжлөл
  • 2012 онд ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг, биеийн тамир спортын газрын “Улсын тэргүүний биеийн тамир, чийрэгжүүлэлтийн талбай” батламж
  • 2012 онд байгаль орчинд ээлтэй байгууллага
  • 2012 , 2013 оны “BEST OF MONGOLIA” цахим санал асуулгад шилдэг дунд сургуулиар тус тус шалгарсан амжилттай.

Монгол-Туркийн хамтарсан сургууль нь 12 жилийн сургалттай сургууль бөгөөд сурах эрхэм хүсэлтэй сурагчдын авьяас сонирхлыг хөгжүүлж, сурагчдад судалгаа, дадлага туршлагад суурилсан онолын өргөн мэдлэг чадвар олгодог.

Сурагчдын мэдлэгийн түвшинг 14 хоног тутамд болох КТТ буюу явцын шалгалт, улирал тутамд ГДС буюу ерөнхий шалгалт гэсэн 2 төрлийн хөндлөнгийн шалгалтаар дүгнэдэг нь сурагчдыг амжилт гаргахад маш сайн нөлөөтэй байдаг.

Сурагчид нийгмийн ухааны болон байгалийн ухааны хичээлүүд, англи хэл, мэдээлэл зүйн хичээлийг маш өндөр хэмжээнд эзэмшин, Монгол улсын бүрэн дунд боловсролын үнэмлэх, Турк лицей сургууль төгссөн гэрчилгээ авдаг.