Дархан Эмпати сургууль нь Дархан-Уул аймгийн ЗДТГ болон БСУГ-тай хамтран “Цагаан сарын баяр”-ыг угтан ЕБС-уудын дунд “Монгол ёс уламжлалаа дээдэлье” сэдэвт урлаг, мэдлэг сорих тэмцээнийг 2017 оны 02-р сарын 18 өдөр зохион байгууллаа.

Дархан Эмпати сургууль нь  Дархан-Уул аймгийн ЗДТГ болон БСУГ-тай хамтран “Цагаан сарын баяр”-ыг угтан  ЕБС-уудын дунд “Монгол ёс уламжлалаа дээдэлье” сэдэвт урлаг, мэдлэг сорих тэмцээнийг 2017 оны 02-р сарын 18 өдөр  зохион байгууллаа. Уг өдөрлөгт аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын Хөгжлийн Хэлтсийн дарга Н.Цасчихэр, БСУГ-ын мэргэжилтэн Ш.Болдбаатар нар болон ЕБС-ын 50 гаруй сурагч оролцсон.

Тэмцээний II үе шат-  урлагийн үзүүлбэрийн төрөлд :

  • XV сургуулийн бүжгийн хамтлаг “Жороон жороо” бүжгээр I байр
  • Жигүүр цогцолбор сургуулийн “Монгол донж”хөгжмийн хамтлаг “ Жалам хар” аялгуугаар I байр

Тэмцээний III  үе шатанд “Мэдлэг сорих тэмцээн :

  • I байр “Жигүүр цогцолбор” сургуулийн “Монгол донж” баг
  • II байр “Оюуны Ирээдүй” цогцолбор сургуулийн баг
  • III байр “ ШУТИС-ын лицей сургуулийн баг тус тус тэргүүллээ.

Байр эзэлсэн багуудад Дархан-Эмпати сургуулиас өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, ном, сэтгүүл гардуулж өглөө.

Үндэсний их баярыг угтан зохион байгуулсан үйл ажиллагааг маань дэмжин оролцсон нийт багш, сурагчид, байгууллага хамт олонд талархлаа илэрхийлье .

Дархан-Эмпати сургууль

 

16910608_424771014529107_1063263448_oDSC_4868

IMG_1970

IMG_1948

IMG_1979

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *